Сумын нутаг далайн түвшингээс дээш 1200м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нэгдүгээр сарын дундаж температур -200С, долдугаар сарын сарын дундаж температур +180 - +200С, жилд дунджаар 250-300мм тундас унадаг.
Хөгшин Орхон, Тарнын голуудаас гадна Долооно, Ар, Өвөр хөөвөр, Гашуун, Зүлэгтий, Төмөртий зэрэг жижиг гол горхи, булаг шанд, Цайдамын нуур, Цагаан нуур зэрэг хужир элбэгтэй нуур, тойром бүрд, тал газрын уул, нуруу, толгод, хөндий хоолой хосолсон тал хээрийн бүсийн нутаг багтана. Их, бага Номгон, Сайрт, Бэрх, Зараа зэрэг уул нуруутай, тарвага, зурам, хонин гүрвэл, могой...